Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2022 оны 04 дүгээр сарын 21-30-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 2.5...6.0 хэм дулаан буюу нийт сумын нутгаар олон жилийн дундажаас 0.5...2.6 хэм хүйтэн байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур 12...17 хэм дулаан, үнэмлэхүй бага температур 4…9 хэм хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур 6...10 хэм дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь 24...42 хэм дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь 6...17 хэм хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0...25.0 мм хур тунадастай, 1-4 өдөр орсон. Баяндун, Баян –Уул, Гурванзагал, Халхгол сумын төв, Сэргэлэн, Цагаан-овоо, Чулуунхороот сумдын нутгаар олон жилийн дундажаас их, бусад сумдын нутгаар олон жилийн дундажаас бага хур тунадас орсон байна. /зураг-2/
Салхи : Салхины хамгийн их хурд нийт нутгаар 11-22 м/с хүрсэн байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-9 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд:
Нийт сумдын нутгаар бог, бод мал төллөх, Гурванзагал суманд мал оторлох, Баян-Уул, Дашбалбар, Гурванзагал суманд нэмэгдэл тэжээл өгөх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв